|

Цэргийн насны залуус эрүүл мэндийн шалтгааны улмаас хасагдах нь их байна

Цэргийн насны залуус эрүүл мэндийн шалтгааны улмаас хасагдах нь их байна

Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг сум, аймгийн төвд энэ сарын 2-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Цэргийн насны залуусын цэрэгт явах сонирхол жил ирэх тусам өссөн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хасагдаж буйг Цэргийн штабын дарга Ж.Ганбаатар хэлээд аймгийн ЭМГ, сумын ЭМТ-үүд цэргийн насны залуусыг эрүүлжүүлэх ажлыг хариуцлагатай зохион байгуулах шаардлагатайг тэмдэглэв.Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нартай2019оны үр дүнгийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнд сумын удирдлагууд эрүүл мэндийн байгууллагатайгаа хамтран цэргийн насны залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулах тухай заалт оруулсан хэдий ч үр дүн төдийлөн харагдахгүй байгааг мөн хэллээ.

 

Энэ удаагийн цэрэг татлагаар залуус мэс засал, чих хамар хоолой, зүрх судас, даралт өндөр зэрэг шалтгаанаас эрүүл мэндийн үзлэгтээ тэнцээгүй байна.


3 сэтгэгдэл