/МОНЦАМЭ/.Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт өнгөрсөн жил 431.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнээс эмнэлгийн тоног төхөөрөмжид 163.8 сая төгрөг, эмнэлгийн бус тоног төхөөрөмжид 65.0 сая төгрөг, барилгын засвар үйлчилгээнд 60.0 сая төгрөг, автомашины парк шинэчлэлтэд 142.5 сая төгрөг зарцуулсан байна.
Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь улсын төсвийн хөрөнгө оруулалт255.339.800 төгрөг, төсөл хөтөлбөр, хандив тусламж 89.634.100 төгрөг, орон нутгийн хөрөнгө оруулалт 63.739.800 төгрөг байжээ.
Тухайлбал, 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тариат, Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлгүүд, Хотонт сумын эрүүл мэндийн төвд тус бүр 1 автомашин, орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1 автомашин гээд 142,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэнээр түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт 100 хувьд хүржээ.
3 сэтгэгдэл