|

Эрдэнэбулган сумаас гарч, орох хөдөлгөөнийг хязгаарлав

Эрдэнэбулган сумаас гарч, орох хөдөлгөөнийг хязгаарлав

 

 
Архангай аймагт дөрвөн тохиолдол батлагдаж, Эрдэнэбулган, Хашаат, Хангай, Тариат сумдад тодорхойгүй хугацаагаар хөл хорионы дэглэм тогтоож, гарах хөдөлгөөнийг хаалаа. Дээрх сумдад байнгын оршин суугаа хаягтай тохиолдолд нэг удаа орох хөдөлгөөн хийхийг зөвшөөрөх юм байна.
Батлагдсан дөрвөн тохиолдлын хоёр нь Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөн ирсэн томилолтын багийн хоёр ажилтан болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хоёр ажилтнаас илэрлээ.
Эрдэнэбулган сумын Засаг даргын А/45 дугаар захирамж гарч, 3 дугаар сарын 24-ний 19.00 цагаас 3 дугаар сарын 25-ны 19.00 цаг хүртэл зах, худалдааны төвүүд, зочид буудал, ресторан, хоолны газар, банк, спорт заал, фитнес, хурал цуглаан, төвлөрсөн арга хэмжээ болон сумын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо. Мөн энэ хугацаанд Эрдэнэбулган сумаас гарч, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа.

0 сэтгэгдэл