|

149357 ширхэг архи, согтууруулах ундааг битүүмжилжээ

 

 

149357 ширхэг архи, согтууруулах ундааг битүүмжилжээ

 

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар сар шинийн өмнө Эрдэнэбулган сумын хэмжээнд байх 98 хүнсний худалдаа, 23 нийтийн хоолны газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж,нийт 25326 ширхэг шар айраг, 11151 ширхэг дарс, 149357 ширхэг архийг тоолж битүүмжилсэн байна.

Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хориглосон аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаарын захирамжийн дагуу ийнхүү битүүмжилсэн юм.

 

Захирамжийн дагуу аймгийн хэмжээнд энэ сарын 23-ныөдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэхгүй.


0 сэтгэгдэл