|

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна

Аймгийн МХГ-аас шинэ жилийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хүнсний зах, дэлгүүр 41,цех 3, хоол үйлдвэрлэлийн 10 газарт хяналт шалгалт хийж, 21 аж ахуйн нэгж иргэний 10 төрлийн 61 дээж авч шинжилгээнд хамруулсан байна.

Шалгалтаар 69 зөрчил илрүүлэн, 66.1% -ийг арилгуулж, хугацаа нь дууссан, шошгын зөрчилтэй 61 нэрийн 25.1 кг, 474 ширхэг 1096000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг, мөн хүнсний зориулалтын бус, шаардлага хангахгүй 324 ширхэг 70980 төгрөгийн нийлэг хальсан уутыг хураан авч, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэнд "Зөрчлийн тухай” хуулиар шийтгэл ногдуулжээ.

 

Итгэмжлэгдсэн төв лабораторийн сорилтын дүнгээр Төв аймгийн "Морьтхангай” ХХК-ийн үйлдвэрлэсэн "Морьтон” нэрийн архи стандартын шаардлага хангахгүй гарсан тухай мэдээллийн мөрөөр Жаргалант сумаас "Морьтон” нэрийн 11 ширхэг архийг хурааж битүүмжиллээ.

 

0 сэтгэгдэл