|

Архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг хориглосон хугацааг сунгав

 

Архи, согтууруулах ундаа худалдаалах, үйлчлэхийг хориглосон хугацааг сунгав

 

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/150 дугаар захирамжаар шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхгүй байх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд сунгав.
Захирамж гарсантай холбогдуулан Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/58 дугаар захирамжийн 3 дахь хэсгийг хүчингүйд тооцлоо.
Харин сүм хийд, баар, караоке, кафе, тоглоомын газрууд 03 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ажиллахгүй болно.
Худалдааны төв болон хүнсний дэлгүүр, зоогийн газар, ресторан, зочид буудал, бялдаржуулах клубуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

0 сэтгэгдэл