|

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурчээ

 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо буурчээ

 

 

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2 дугаар сарын 1-ний байдлаар Хөдөлмөрийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлтийн албанд 1231 иргэн ажил идэвхтэй хайж байгааг бүртгэжээ. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 204 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 2.8 хувиар багассан байгаа юм.


Ажил хайж байгаа иргэдийн 48 орчим хувь буюу 590 нь эмэгтэйчүүд байгааг аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. Боловсролоор нь авч үзвэл бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99 орчим хувь нь боловсролтой байгаагийн 173 нь дээд, 40 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 962 нь бүрэн болон бүрэн бус дунд, 42 нь бага боловсролтой хүмүүс байна.


1 дүгээр сард ажилгүйчүүдийн бүртгэлд 34 хүн шинээр бүртгүүлжээ.


1 сэтгэгдэл