Архангай /МОНЦАМЭ/.Дэлхийн банкны санхүүжилтээр дөрвөн аймгийн таван суманд "Эрчим хүчний төсөл-2” төсөл "Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д хэрэгжиж эхэлж байна. Үүнээс Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2019 оны 4 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэл хугацаатай хэрэгжинэ.
Төслийн нийт төсөвт өртөг 5 тэрбум төгрөг ба төслийн барилга угсралтын гүйцэтгэгчээр "Цэгц шийдэл” ХХК шалгарч, барилга угсралтын ажлыг 3,9 тэрбум төгрөгөөр хийхээр гэрээ байгуулсан байна. Үлдсэн нэг тэрбум гаруй төгрөг нь тоолуур, программ хангамжийн ажилд зарцуулах ажээ.
Төслийн хүрээнд хийх ажил:
1.10/0,4 кВ-ын 5 ширхэг дэд станц барина.
2.10 кВ-ын 800 м хос кабель шугам барина.
3.Эрдэнэбулган сумын төвийн 0,4 кВ-ын агаарын шугамыг бетон тулгууртай, бүрээстэй утастай агаарын шугам, кабель шугамаар бүрэн солино.
4.Хэрэглэгчийн 220 В-ын 5900, 380 В-ын 520 ширхэг тоолуурыг ухаалаг Смарт тоолуураар солино.
5.Борлуулалтын программыг шинэчилж сайжруулна.
Төсөл хэрэгжсэний дараа гарах үр дүн:
1.Цахилгаан эрчим хүчний алдагдал 17%-иас 5-8% болж буурна.
2.Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдваржилт дээшилнэ.
3.Шугам сүлжээ, тоног төхөөрөмжид гарах тасралт багасаж, засварын зардал үлэмж хэмжээгээр буурна.
4.Хэрэглэгчид хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг хянах, зүй зохистой хэрэглэх боломж бүрдэнэ.
5.Гэр хорооллын айл өрхүүд шөнийн тарифын хөнгөлөлтөд бүрэн хамрагдах болно.
6.Хангагч хэрэглэгчийн хоорондын хамтын ажиллагаа сайжирна гэж үзэж байна.
2 сэтгэгдэл