|

Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 26 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

Франц иргэнтэй нэгдүгээр хавьтал болсон 26 иргэний шинжилгээний хариу сөрөг гарлаа

 


2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр "Москва-Улаанбаатар" чиглэлийн "Аэрофлот” компанийн онгоцоор ирсэн Бүгд Найрамдах Франц Улсын иргэнээс Шинэ коронавирусийн халдвар илрээд байгаа билээ.  Тухайн иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн зорчигч, нисэх багийн бүрэлдэхүүнийг тусгаарлан, ажиглалтад авч шинжилгээнд хамруулсан юм.

Ингээд 118 иргэн шинжилгээнд хамрагдсанаас нэгдүгээр хавьтал болсон  26 иргэний шинжилгээний хариу гуравдугаар сарын 10-ны оройн 23.45 цагийн орчимд гарч Монгол Улсын иргэд халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. 

Эдгээр иргэнд давтан шинжилгээ хийх бөгөөд бусад иргэний шинжилгээг хийж байгаа аж. 

Гэвч иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, журмын дагуу 14 хоног ажиглалтад байлгахаар болжээ. 


0 сэтгэгдэл