|

Шинжилгээний хариу албан ёсоор "А хүрээний томуу" гэж гарчээ

Шинжилгээний хариу албан ёсоор "А хүрээний томуу" гэж гарчээ

Архангай аймгийн 46 настай иргэн 2020 оны нэгдүгээр сарын 1-3-ны хооронд Хонконг руу явж ирсний 20 гаруй хоногийн дараа халуурч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэнийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу үзэж, тусгаарлан хэвтүүлэн эмчилж, шинжилгээ авч ажилласан тухай өмнө нь мэдээлсэн.
Аймгийн эрүүл мэндийн салбарынхан ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, шинжилгээг ХӨСҮТ рүү илгээгээд байсан юм. Шинжилгээний хариу 72 цагийн дараа буюу өнөөдөр албан ёсоор гарчээ. Шинжилгээний хариугаар "Архангай аймагт шинэ төрлийн коронавирусний халдварын сэжигтэй байж болзошгүй хүний шинжилгээний хариу албан ёсоор "A хүрээний Н3N2 вирүсээр үүсгэгдсэн энгийн томуу” гэж гарсан байна.
Аймгийн төв Эрдэнэбулган сумын дээрх иргэн нь уушгины хатгаагаар хүндэрсэн байсан бөгөөд эмнэлэгт зохих эмчилгээг хийлгээд биеийн байдал сайжран эдгэрч байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл