Энэ ажлын хүрээнд Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Чулуут, Өндөр-Улаан сумын 8 багийн 60 өрхийн 900 дээжид (тугал 300, хурга 300, ишиг 300) шүлхий өвчний (FMDV NSP AB ELIZA) Элиза урвалыг арга зүйн дагуу хийж гүйцэтгэсэн бөгөөд үр дүнг УМЭАЦТЛ-д баталгаажуулах шинжилгээнд хүргүүлээд байна.
Мөн бог малын мялзан өвчний тандалт шинжилгээг 4 сумын 8 багийн 400 дээжид заавар арга зүйн дагуу Элиза урвалыг хийж гүйцэтгэхэд урвалын дүн сөрөг гарсан байна. Энэхүү тандалт шинжилгээнд дээж цуглуулах явцад малчид мал бүхий иргэдэд холбогдох мэдээлэл мэргэжлийн зөвлөгөөг өгч ажиллажээ.
Аймгийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторитой хамтран "Бруцеллёзын тандалт-2019” ажлын хүрээнд аймгийн хэмжээнд дээж цуглуулах ажлыг 82 хувьтай хийсэн бөгөөд цуглуулсан ийлдсийн дээжид илрүүлэх шинжилгээг хийж байна. 10-р сарын эхний долоо хоногт дуусгаж шинжилгээний үр дүнг мэдээлэхээр ажиллаж байна.
1 сэтгэгдэл