|

“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аян Архангай аймагт үргэлжилж байна

 

 

“Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аян Архангай аймагт үргэлжилж байна

 

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Төрийн дууллаа хүндэтгэн дуулж, төрт ёсоо дээдэлье” аян Архангай аймгийнЕрөнхий боловсролын 33 сургууль, 32 цэцэрлэгт хэрэгжиж байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бүр өөр өөрийн онцлогт тохирсон үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бахүүхэд багачууд төрийн дууллын үгийг үнэн зөв, алдаа мадаггүй цээжилж, утга агуулгыг нь ойлгон, зүрх сэтгэлээсээ хүндэтгэн дуулж сургахад багш, удирдлагууд анхаарч байна.

Аяны хүрээнд нийт цэцэрлэг, сургуулиуд төрийн дууллын үгийг байгууллагын хүндэтгэлийн хэсэгт залсан байна.

Эрдэнэбулган сумын 6, 13 дугаар цэцэрлэг өглөө бүр хичээл эхлэхэд төрийн дууллаа тогтмол дуулж хэвшүүлсэн бол Хайрхан сумын сургуулийн "Уран бичигтэн” дугуйлангийн сурагчид, Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн калиграфийн дугуйлангийн сурагчид төрийн дууллын үгийг монгол уран бичгээр бичиж сурлаа.

 

Цаашид сурагчдын бүтээл, цэцэрлэг, сургуулиудад зохион байгуулсан шинэлэг ажил, сайн туршлагаар үзэсгэлэн гаргах юмбайна.


0 сэтгэгдэл