|

Үндсэн хуулийг сурталчлах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Үндсэн хуулийг сурталчлах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Архангай /МОНЦАМЭ/.Аймгийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Өсөхбаяр, Иргэдийн шударга шүүх төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт нар үндсэн хуулийг сурталчлан таниулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулах санамж бичигт энэ сарын 15-ны өдөр гарын үсэг зурлаа.

Энэ нь аймгийн ИТХ-ын ажлын албаны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн Хуулийн 100 жилийн түүхт ойг угтаж зохион байгуулж байгаа аж.

 

Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг сурталчлан таниулах, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний хяналт бүхий төрийн тогтолцоог төлөвшүүлэх талаар хамтран ажиллахаар боллоо. Үндсэн хуулийг сурталчлах уг ажлыг 21 аймаг, нийслэл, 330 суманд явуулах бөгөөд Архангай аймгаас ийнхүү эхэлж буй юм.


0 сэтгэгдэл