Аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн зөвлөгөөнийг 05 дугаар сарын 09-ний өдөр Цэцэрлэг хотод зохион байгууллаа. Энэ үеэрхүнсний салбарыг тогтвортой хөгжүүлэх, дэмжих, дотоодын зах зээлээ хамгаалах чиглэлээр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн Хүнсчдийн холбооны тэргүүн И.Ням-Осор нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Тус зөвлөгөөнд хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 18 сумын 145 иргэн, ААН–ийн төлөөлөл оролцсон юм. Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нээн үг хэлсэн бөгөөд бусад урилгаар оролцогчид холбогдох илтгэл,мэдээллийг хүргэж, зөвлөгөөнд оролцогчидтой тулгамдаж буй асуудлаар санал солилцон, асуулт хариулт явуулж, зөвлөмж гаргасан байна.
Мөн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 20 гаруй хүмүүсийг Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, Худалдаа үйлдвэрийн тэргүүн болон аймгийн Засаг даргын шагналаар шагналаа.
1 сэтгэгдэл