Удирдамжид заасан ажлын хүрээнд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, эдгээр байгууллага болон нийслэл, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд ажиллах авлигаас урьдчилан сэргийлэх, Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, авлигын эрсдлийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулах юм.
Уг ажлын хэсэг энэ сарын 13-21-ний өдрүүдэд Барилга, хот байгуулалтын яаман дээр ажиллаж, уулзалт зохион байгуулах, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, албан тушаалтнуудын гаргасан тушаал, шийдвэр, дүрэм, төлбөр хураамж тогтоосон баримт бичгүүдтэй танилцах авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шинээр тухайн байгууллагад хэрэгжиж байгаа үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөмж, чиглэл өгч ажиллах болно.
0 сэтгэгдэл