|

Амьгүй ургаа авахуулахаар очсон эмэгтэй нас баржээ

 

Амьгүй ургаа авахуулахаар очсон эмэгтэй нас баржээ

 

 

  Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 31-ны өдөр 34 настай эмэгтэй Г нь ураг амьгүй гэх оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна. Улмаар эмчилгээ хийлгэж байгаад энэ сарын 7-ны өдөр нас барсан аж. Харин ар гэрийнхэн нь гомдолтой хэмээн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. 

Б.Аз


0 сэтгэгдэл