Мөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4-р багийн нутаг Цагаан хөтлийн постноос 7 км-т Бийрийн уулзвар гэх газар "Hyundai insght” автомашин онхолдож, УБ хот СХД-31 хороонд суух Б /эр.52н/, тус аймгийн Галуут сумын харьят Ц /эм.51н/ нь гэмтэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан ” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Орон нутгийн замд хурд хэвтрүүлэн яваад осолдож амиа алдах хэрэг гарсаар байгаа тул Замын цагдаагийн газраас хөдөө орон нутгийг зорьж байгаа амрагчдад хурдаа тохируулан явахыг анхааруулсаар байна.
1 сэтгэгдэл