|

Бог малын хээлтүүлэгч 17.5 хувиар нэмэгдсэн байна

Бог малын хээлтүүлэгч 17.5 хувиар нэмэгдсэн байна

Бог малын хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, 9 сумын 11 мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжид 3764 толгой хуц, 2388 толгой ухна нийт 6152 толгой хээлтүүлэгчийг ялган төвлөрүүлсэн. Энэ нь нийт бог малын хээлтүүлэгчийн 28.8 хувь бөгөөд өмнөх онтой харьцуулбал 917 толгой хээлтүүлэгч буюу 17.5 хувиар нэмэгдсэн байна.

 

Малын чанар үүлдэрлэг байдлыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилгоор үржилд зориулан 26.4 мянган толгой хээлтэгчийг шинээр бойжуулж, Цөм сүргийн үржлийн төв, сумдын "Үржүүлэг технологийн аж ахуйн нэгж”-үүдтэй хамтран 97 толгой азарга, 1 толгой буур, 112 толгой бух, 454 толгой хурган хуц, 362 толгой ухна ишгийг шинээр бойжуулж, бог малын хээлтүүлэгчийн тохироог хангах зорилгоор 8 толгой бух, 65 толгой хуц, 42 толгой ухныг малчдад түрээсээр ашиглуулан бог малын хээлтүүлгийн ажлыг зохион байгуулж байна.


0 сэтгэгдэл