Архангай /МОНЦАМЭ/.Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/76 дугаар тушаал, аймгийнЗасаг даргын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/313 дугаар захирамжийн дагуу шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Мал эмнэлгийн газраас зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд угаалганд 710100 үхэр, 3321300 хонь, 1708400 ямаа, туулгалтад 142000 бод, 1005900 бог мал, боловсруулалтад 71000 бод, 503000 бог мал, гуурын боловсруулалтад 10100 үхэр нийт 8197600 толгой мал хамруулах юм. Өнөөдрийн байдлаар угаалгад 2927298 толгой мал /51%/, туулгалтад 690000 толгой мал /60%/, боловсруулалтад 474500 толгой мал /82%/, гуурын боловсруулалтад 142020 толгой үхэр нийт 4233818 мал хамруулж, 51.6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Улсын төсвийн хөрөнгө орууралтаар Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Хотонт, Хашаат, Өгийнуур сумын 24 багт мал угаалгын ванн барьж байна.
Мөн Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт санхүүжилтын төсөл, орон нутгийн төсвийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Ихтамир, Эрдэнэмандал, Хайрхан, Төвшрүүлэх, Цэнхэр, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хашаат, Батцэнгэл, Эрдэнэбулган суманд бог малын угаалгын ванн 12-ыг барьж, аймгийн хэмжээнд нийт энэ онд 36 мал угаалгын ванн шинээр барьж байна.
0 сэтгэгдэл