|

Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүнийг улирлаар нь бэлтгэхийг зөвлөжээ

 

Цэцэрлэгийн хүүхдийн хэрэглэгдэхүүнийг улирлаар нь бэлтгэхийг зөвлөжээ

 

Энэ хичээлийн жилийн цэцэрлэгийн хүүхдийн эхний гурван сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг баталжээ.
Тодруулбал, 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн хүүхдийн эхний  гурван сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг Боловсролын сайдын тушаалаар баталжээ. Түүнчлэн тус жагсаалтыг цэцэрлэгүүдэд хүргүүлж, нэмэлтээр сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл авахгүй байх чиглэл өгсөн байна.
Ташрамд дурдахад, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны "Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх, бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар тушаалын 2.4 дэх заалтад "Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай заасан байдаг аж. 

0 сэтгэгдэл