|

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

 

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

 

Архангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй учраас өнөөдөр /2020.01.27/ тус аймгийн Онцгой комисс хуралджээ. Тодруулбал, тус аймагт 46 настай эмэгтэй саяхан гадаад улсад зорчиж ирсэн бөгөөд тус вирусийн халдварынх байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Тиймээс тухайн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан, хариу нь 72 цагийн дараа гарах юм байна.

Тус аймгийн Онцгой комисс хуралдаж, тодорхой арга хэмжээ авахаар ярилцсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэн гадаадад энэ сарын 1-3-ны өдрүүдэд зорчжээ.

Өвчний нууц үе нь 7-14 хоног гэж ДЭМБ-аас зарлаад байгаа юм.

Bataar.mn

0 сэтгэгдэл