68 настай нигери эмэгтэй ихэр хүү, охин төрүүлсэн байна. Маргарет Аденуга ихэр хүүхэдтэй болохоосоо өмнө гурван удаа үр шилжүүлэн суулгуулсан ч амжилтгүй болж байжээ.
Тэрбээр 1974 онд нөхөртэйгөө гэрлэсэн ба 77 настай түүний нөхөр Ноа Аденуга CNN агентлагт өөрсдийн гэсэн хүүхэдтэй болохыг насаараа мөрөөдсөн тухайгаа хэлсэн байна.
Аденуга бүтэлгүйтсэн оролдлого болгоныхоо дараа огт шантарч бууж өгөөгүй гэнэ. Тэрбээр CNN-д "Би мөрөөдөгч. Миний мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байсан” хэмээн ярьжээ.
Хүүхдүүдийг жирэмсний өнгөрсөн мягмар гарагт Лагосын их сургуулийн сургалтын эмнэлэгт 37 долоо хоногтойд нь хагалгаагаар төрүүлсэн ч ээж нь тэнхэрсний дараа энэ мэдээг зарласан байна.
Хүүхдүүдийг эх барьж авсан эмч Адееми Окүново "Настай эмэгтэй, дээр нь анхан төрөгч ихэр хүүхэд тээж байсан учраас жирэмслэлт өндөр эрсдэлтэй гэж үзсэн ч бид жирэмсний хугацаанд багаараа хяналт тавьж ажиллаж чадлаа” гэжээ.
Өнгөрсөн онд Энэтхэгт 73 настай эмэгтэй үр шилжүүлэн суулгах аргаар ихэр охид төрүүлсэн бөгөөд тэрбээр хүүхэд төрүүлсэн хамгийн өндөр настай хүн болж байв.
Эх сурвалж: CNN
0 сэтгэгдэл