|

Засгийн газрын ээлжит хурал хуралдав

Таван толгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо.

Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна.

Оюутолгой ХХК-с 300 МВт-ыг 926 сая долларт барина гэж санал өгч байсан бол ЗГ-с өмнө нь хийлгэж байсан ТЭЗҮ-ээр 560-600 сая долларт барина гэж тооцоолж байна.

Хөрөнгө оруулалтаа 5 жилд нөхнө.

Оюутолгой ХХК нь 2015-2019 онб хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч авахад зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ.


0 сэтгэгдэл