|

Доналд Трамптай уулзсан Бразилийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга коронавирусээр өвчилжээ

Доналд Трамптай уулзсан Бразилийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга коронавирусээр өвчилжээ

 


Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонарогийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Фабио Вайнгартен коронавирус авсан талаар CNN агентлаг мэдээллээ. Тодруулбал, хоёр ч эх сурвалжийн мэдээлж буйгаар Бразилийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын шинжилгээний хариу эерэг гарсан бөгөөд одоогоор түүний эрүүл мэндэд хяналт тавьж буй гэдгийг CNN онцолжээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Ерөнхийлөгч Болсонарагийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр дагалдан явсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон дэд ерөнхийлөгч Майк Пенси нартай хийсэн уулзалтад оролцжээ.

Эх сурвалж: CNN

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Дэд Ерөнхийлөгч Майк Пенси, Фабио Вайнгартен болон Алваро Гарнеро


0 сэтгэгдэл