|

В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ

 

В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ

 


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Сочи хотод хийсэн яриа хэлэлцээгээ үр дүнтэй болсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

В.Путин болон түүний бодлогод та урьдын адил шүүмжлэлтэй хандаж байна уу хэмээх сэтгүүлчийн асуултад М.Помпео хариулахдаа, "Бид АНУ, ОХУ хоорондын харилцаа болон цаашид энэ харилцааг хамтдаа хэрхэн урагшлуулах талаар хэлэлцэж байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш юм. Бид ашиг сонирхлоо тууштай хамгаалах болно. Тэд ч мөн ашиг сонирхлоо хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийхийг зорьж байгаа” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хувиар ОХУ-д анх удаа айлчилсан М.Помпеогийн В.Путинтэй хийсэн яриа хэлэлцээ 1 цаг 30 минут орчим үргэлжилжээ. Талууд Сири дэх сөргөлдөөн, Ираны асуудал зэрэг олон улсын асуудал болоод "Их-20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр В.Путиний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийж магадгүй байгаа уулзалтын талаар хэлэлцсэн байна. 



Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл