АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Нгуен Фу Чонгтой уулзсан тухай ТАСС агентлагийн сурвалжлагч Ханой хот дахь БНАСАУ-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төвөөс мэдээлжээ.
Хоёр орны Ерөнхийлөгч нар Ханой хот дахь Вьетнамын ерөнхийлөгчийн ордонд нөхөрсгөөр харилцан мэндчилж, гэрэл зургаа татуулсныхаа дараа дагалдан явсан төлөөлөгчдийн хамт ордны өөр зааланд хэлэлцээ хийхээр орсон байна.
Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай хоёр дахь удаагаа уулзахаар Вьетнамд айлчилж байгаа билээ. Цагаан ордны мэдээллээр, Трамп лхагва гарагт болох хоёр орны дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай 20 минут ганцаарчлан уулзана. Хоёр орны удирдагчдын "нүүр нүүрээ харан ярилцах” мөч орон нутгийн цагаар 18 цаг 40 минутад эхэлж, 19 цагт дуусах ёстой байна.
0 сэтгэгдэл