|

Korean Air компани АНУ чиглэлийн онгоцонд халуунтай зорчигчийг суулгахгүй

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээвэрлэгч Korean Air компани АНУ-ын чиглэлийн бүх нислэгийн зорчигчдын биеийн халууныг урьдчилж шалгахаар болсноо өнөөдөр мэдэгджээ.

Хэрвээ зорчигчийн биеийн температур Цельсийн 37.5 хэмээс өндөр байвал нисэх онгоцонд суулгахгүй юм байна.

Өчигдөр тус компанийн Сөүл-Лос Анжелес чиглэлийн нисэх онгоцны үйлчлэгчээс коронавирусийн халдвар илэрсэн тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлсэн юм.

Korean Air компани нисэх онгоцонд суухаас нь өмнө зорчигчийн биеийн халууныг шалгах үйл ажиллагааг бусад чиглэлүүдэд бас хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Reuters

Э.СЭМҮҮН, IKON.MN


0 сэтгэгдэл