|

Архангай аймгаас арван “Улсын аварга малчин өрх” төржээ

Архангай аймгаас арван “Улсын аварга малчин өрх” төржээ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 338 дугаар тогтоолоор "Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх”-ийг шалгаруулах журмаар улсын аварга малчин өрхүүдийг шалгаруулсан байна. XVII жарны "Өөрчлөгч” хэмээх шороон гахай жилийн "Улсын аварга малчин өрх” Архангай аймгаас арав шалгарч, нэг улсын аварга саальчинтай боллоо.
Улс орон даяар шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор "Улсын аварга малчин өрх, саальчин”-ны шагнал гардуулахыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Эдгээр өрхүүдийг нэрлэвэл,
-Хотонт сумын Улаанчулуу багийн малчин Бат-Очирын Лхагважир
-Хашаат сумын Цайдам багийн малчин Осорын Намжилдорж
-Өлзийт сумын Бодонт багийн Пүрэв-Очирын Есөнжаргал
-Тариат сумын Мөрөн багийн малчин Гондийн Өнөрсайхан
-Өгийнуур сумын Орхон багийн малчин Дашдондогийн Цогтбаяр
-Батцэнгэл сумын Хөнөг багийн малчин Чогсомжавын Эрдэнэбаатар
-Цэнхэр сумын Орхон багийн малчин Жамъянгийн Пүрэвсүрэн
-Ихтамир сумын Хөхнуур багийн малчин Батцагааны Батболд
-Булган сумын Зуунмод багийн малчин Ванягийн Жадамбаа
-Чулуут сумын Зуунмод багийн малчин Цэнд-Аюушын Гунгаабуу нарын арван малчин өрх шалгарсан байна.
Мөн "Улсын аварга саальчин”-аар Чулуут сумын саальчин М.Жавзмаа шалгарчээ.

0 сэтгэгдэл