|

Хангай суманд отроор өвөлжиж буй малчдаас мөнгө болон хонь авчээ

Хангай суманд отроор өвөлжиж буй малчдаас мөнгө болон хонь авчээ

 

Хөвсгөл /МОНЦАМЭ/.Хөвсгөл аймгийн Жаргалант суманд өвөлжилт хүндэрсний улмаас хөрш зэргэлдээ Архангай аймгийн Ихтамир, Тариат, Хангай, Чулуут, Цахир зэрэг суманд 20,0 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна.

Жаргалант сумаас отроор явж буй малчдаас малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөр гэж орон нутгийн холбогдох албан тушаалтнууд ирж бэлэн мөнгө нэхэж авах, хөөх туух асуудал гарсаар байгаа юм. Хангай сумаас малын тооноор явсан төрийн албан хаагчид нэг өрхөөс 100 мянгаас 1 сая төгрөг хүртэлх мөнгийг бэлчээр ашигласны төлбөр гэж бэлнээр авч, зарим өрхөөс хонь авсан байна. Гэхдээ малчдад ямар нэгэн баримт өгөөгүй байна гэдгийг Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин хэлж байлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 419 дүгээр тогтоолд отроор өвөлжих малчдаас татвар хураамж авахгүйгээр малчидтай гэрээ хийх талаар үүрэг чиглэл өгсөн байдаг ажээ.


0 сэтгэгдэл