Аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, аймгийн ЗДТГ, хэлтэс, агентлагуудын удирдлагууд,сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, сургууль, цэцэрлэг, ЭМТ, Соёлын төвийн эрхлэгч, дарга нарыг хамруулан өнөөдөр онлайн хурлыг анх удаа зохион байгууллаа.
Онлайн хурлаар хариуцлагатай, уялдаа холбоог сайжруулах, шуурхай байх зорилгын хүрээнд Засаг даргын захирамжийн биелэлт, албан даалгавар, хүн амын өрхийн мэдээллийн сангийн шинэчлэл, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлууд хангалтгүй зэрэг асуудлаар 18 сумын 100 гаруй алба хаагчдыг хамруулж, тодорхой чиглэлээр үүрэг өгч, санал сонслоо.
Сумдын зүгээс сургууль, цэцэрлэг, ЭМТ-ийн шинэ барилга болон засварын гүйцэтгэлийн ажил удаашралтай байгааг хэлж байлаа. Энэ хүрээнд аймгийн удирдлагын зүгээс сум болон мэргэжлийн байгууллагуудад гэрээний хугацаа хэтэрсэн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
5 сэтгэгдэл