Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон баталснаас гадна Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлсэн түүхтэй юм.
Хуулийг батлахад Архангай аймгаас Эрдэнэбулган сумын иргэн Д.Дамбийжанцан, Т.Ядамсүрэн, Хотонт сумын иргэн С.Лхагважав, Ихтамир сумын иргэн П.Лонжидсүрэн, Эрдэнмандал сумын Ё.Давааням, н.Ренцэнбал нарын зургаан хүн Ардын Их хурлын депутатаар сонгогдож, батлалцаж байжээ.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан байдаг. Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлжээ.
0 сэтгэгдэл