|

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орон даяар мөрдөж эхэлсний 27 жилийн ой тохиож байна


Ардын Их Хурлаас 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийг орон даяар дагаж мөрдөж эхэлсэн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна.
"Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цаг буюу XVII жарны усан бичин жилийн хаврын тэргүүн сарын хар барс сарын шинийн 9-ний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Мэдэгтүн, сахигтун!” хэмээн Монгол Улсын Үндсэн хуулинд заасан байдаг.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. БНМАУ-ын Ардын Их Хурлын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид нэг бүрчлэн уншин сонсгож, мөн өдрийн  1 цаг 35 минутад баталж байсан юм.
1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлсэн.  Үндсэн хуулийн төслийн талаар тухайн үед нийт ард түмнээсээ 3 сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа хэлэлцсэн юм.
Үүний дараагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, улс төрийн олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурлын 430 депутат 76 хоногийн турш оюун бодол, эрдэм мэдлэг, туршлагаа дайчлан хэлэлцэж, шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй. Энэхүү Үндсэн хуулиар иргэн бүрийн өмчлөх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох боломжийг баталгаажуулан, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг бий болгосон. Мөн хувийн өмчийг хамгаалах эрхийг баталгаажуулснаар эдийн засаг дахь төрийн оролцоог багасгах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөний үндсийг тавьснаараа түүхэн ач холбогдолтой юм.

montsame.mn

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочинcc:
    Laser pointer technology has come a long way over the past few decades.Pointeur Laser Prix Pas Cher So, an interesting question is what was the first laser pointer you ever had? For many of us, simple low power red laser keychains were the norm. Purchased regularly at flea markets or from street vendors, they had caps that could be added to Puntatore Laser Verde the laser to do visual designs like the silhouette of a woman, grid effect, a dog shape, and others. The function was in that it was a laser beam and a dot that could travel short distances billig laser pen and be really visible at night. You couldn’t see the beam unless in fog or smoke but it was still great fun and a start into the world of lasers for most of us.