Өнгөрсөн 8 дугаар сартай харьцуулахад хэрэглээний 238 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 18.9 хувийнх нь өсч, 7.9 хувийнх нь үнэ буурч, 73.2 хувийнх нь үнэ тогтвортой байв. Тухайлбал, өмнөх сарынхаас үхэр, ямаа, адуу, хонины мах, тараг, гоймон, шатахууны үнэ 0.3-21.1 хувиар буурсан бол цагаан будаа, архи, пиво, ундаа, хатаасан жимс, хатуу чихэр, эрэгтэй ботинк, савхин бээлий, төмөр зуухны үнэ 0.1-22.0 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч, 127 нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, бусад буюу 31.5 хувийнх нь үнэ тогтвортой байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлж байна.
1 сэтгэгдэл