|

Малчны хотонд чоно оржээ

Малчны хотонд чоно оржээ

Тариат сумын Алтаад багийн малчин Э-гийн хотонд чоно орж, гэрээсээ гарч ирсэн малчны гарт нь хүрсэнтухай мэдээлэл12-р сарын 13-ны 20.20 цагийн үеэд аймгийн Зоонозын төв болон Мал эмнэлгийн газарт иржээ. Аргамжаатай морь руу ноцож, нохойтой нь ноцолдсон чоныг буудаж алсан байна.Өнөөдрийн байдлаар малчин Э-г сумын эмнэлэгт авчирч вакцин хийж, шаардлагатай эмчилгээг хийжбайна.

Алсан чонын дээжийг 12-р сарын 14-ний өдөр шөнийн 23.00 цаг өнгөрч байхадаймгийн Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд өгөхөд урьдчилсан байдлаар галзуугийн шинж тэмдэг илэрч, улсын лабораторийн шинжилгээндбаталгаажуулахаарявуулжээ.

 

Сумын ажлын хэсэг, аймгийн Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төв, Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн малчны хотонд очиж, шархадсан мал, нохойг устгах, малыг вакцинжуулах ажлыг хийжбайна.


0 сэтгэгдэл