|

Сүүлийн дөрвөн жилд эвдэрсэн талбайн 38,5 хувьд нөхөн сэргээлт хийжээ

Сүүлийн дөрвөн жилд эвдэрсэн талбайн 38,5 хувьд нөхөн сэргээлт хийжээ

Цэнхэр сумын Орхон багт уул уурхайн үйл ажиллагааны улмаас нийт 938.6 га талбай эвдрэлд орсноос 2015 оныг хүртэл 76.3 га талбайд техникийн, 6.8 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

2016 онд 40.6 га талбайд техникийн, 2 га талбайд биологийн, 2017 онд 53.2 га талбайд техникийн, 39.4 га талбайд биологийн, 2018 онд 42 га талбайд техникийн, 18.6 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг тус тус хийжээ.

Харин 2019 онд тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулснаар 143.2 га талбайд техникийн, 23.2 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгэсэн байна.

 

2016 оноос нийт өссөн дүнгээр 279 га талбайд техникийн, 83.2 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийлгэжээ. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас геологи уул уурхайн хяналтын чиглэлээр зөрчил гаргасан найман аж ахуйн нэгж, иргэнд нийт 29,6 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан байна.


0 сэтгэгдэл