|

Гэнэтийн осол гэмтэл, өвчлөлийн үед иргэнд тусламж үзүүлэх аргачлалыг заав

Гэнэтийн осол гэмтэл, өвчлөлийн үед иргэнд тусламж үзүүлэх аргачлалыг заав

Олон улсын сувилагчдын баярыг тохиолдуулан"Иргэн та аврагч" сувилагчийн нэг өдөр аян "Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд-Сувилагч бидний оролцоо" уриан дор аймгийн ЗДТГ-ын урд талбайд өнөөдөр боллоо.

 

Эл өдөр гэнэтийн осол гэмтэл, өвчлөлийн үед иргэнд газар дээр нь эрүүл мэндийн анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар ойлголт мэдлэг олгох зорилгоор дадлага сургуулилт хийлээ. Тухайлбал, хахсан хүний хахаасыг хэрхэн гаргах, нүдэнд юу орсноос нь шалтгаалан ямар ямар аргаар авч болох, түлэгдсэн бол гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авах, ухаан алдсан, нуруу, шилбэний хугаралтад авах арга хэмжээ гэх мэтчилэн иргэн хүн хаана ч хэнд ч эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлж болох аргуудыг зааж өгсөн юм. Үзүүлэх дадлага сургуулийг сурагчид их сонирхон үзэж, давтан асууж байлаа.


18 сэтгэгдэл