|

“Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа

“Гэр бүлийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа

Аймгийн Цагдаагийн газраас байгууллагын алба хаагчдын дунд "Гэр бүлийн өдөрлөг”-ийг өнгөрөгч амралтын өдөр "Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгууллаа.

Энэ нь Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх хөтөлбөр, Цагдаагийн газрын 2019 оны соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдын гэр бүлийн гишүүдэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, ажлын онцлогийг таниулах, гэр бүл, хамт олны дунд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, нэг өдрийг зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх, цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах зорилготой ажээ.

 

Өдөрлөгийг явган аяллаар эхлүүлж, хөгжөөнт тоглоом, "Гэр бүлийн хоолны тэмцээн”, "Гэр бүлдээ бичих чин сэтгэлийн захидал”, "Цэнгээнт бүжгийн тэмцээн” зэрэг олон шинэлэг тэмцээнүүдийг явуулсан байна. Мөн "Монгол билиг” сэтгэл судлалын төвийн мэргэжлийн сэтгэл зүйчдийг урьж "Гэр бүлийн сэтгэл зүй”, "Сэтгэл зүйгээ удирдах нь” лекцүүдийг оруулсан нь алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүдийн сэтгэл зүйн боловсролд томоохон хувь нэмэр оруулсан онцлог үйл ажиллагаа болжээ.

Энэ үеэр жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх "Ажил, ар гэрийн тэнцвэрт байдлыг анхаарсан жендерийн мэдрэмжтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх” тэргүүн туршлагыг нэвтрүүлэх алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүдийн өөрсдийн авьяас чадвар, оюуны бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, төсөл хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх зорилготой үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үүнд 200 гаруй алба хаагч, тэдний гэр бүлийн 300 орчим төрлийн бүтээлийг дэлгэжээ.


5 сэтгэгдэл