|

Зуны хүлэмжээс нийт 2.2 тн нарийн ногоо хураан авчээ

Зуны хүлэмжээс нийт 2.2 тн нарийн ногоо хураан авчээ

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд"Өрх бүр үйлдвэрлэгч” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Хөтөлбөрийн хүрээнд өвөл, зуны хүлэмжийн цогцолборыг байгуулахаар төлөвлөн, эхний ээлжинд 1440 м2 талбай бүхий 6 ширхэг зуны хүлэмжийг байгуулж, ажиллах хүмүүсийг сургалтад хамруулжээ.

Зуны хүлэмжийг ажиллуулах 16 иргэнд 5.6 сая төгрөгийн өртөг бүхий 2600 ширхэг, найман төрлийн нарийн ногооны үрсэлгээг хүлээлгэж өгсөн. Тэд энэ зун өргөст хэмх, үрлэн болон том улаан лооль, сонгино, бууцай, салатны навч, 3 төрлийн байцаа зэрэг нийт 2.2 тн хүнсний нарийн ногоог хураан авч, "Архангайд үйлдвэрлэв” худалдааны төвөөс зах зээлд нийлүүлжээ.

 

Өнөөдрийн байдлаар хүлэмжийн ногооны хураалт дууссан байна.

Өвлийн хүлэмжийн тухайд тендер зарлагдсан байна.


1 сэтгэгдэл