|

Нийтлэг үйлчилгээний газраас "Кофетэй уулзалт"-ыг зохион байгуулав

Нийтлэг үйлчилгээний газраас "Кофетэй уулзалт"-ыг зохион байгуулав

Архангай аймаг дахь төрийн байгууллагуудаас анх удаагаа аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний газраас салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдийг оролцуулсан "Кофетэй уулзалт"-ыг энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Уулзалтад 20 гаруй эмэгтэйчүүд оролцож, өөрсдийн баримталдаг зарчим, амжилтын тухай суралцахуйц сайхан туршлагуудаасаа хуваалцаж бие биетэйгээ санаа бодлоо солилцлоо. Энэхүү уулзалтыг цаашид тогтмол хугацаанд зохион байгуулж байхаар болсон ба уулзалтад ирэх хүн заавал нэг шинэ мэдээ эсвэл бусдын сайхан үлгэр дуурайл болох үг, зуршил, туршлагыг судалж мэдээлж байхаар болсон юм.
Энэ үеэр Насан туршийн боловсролын төвөөс хайр, амжилтын тухай сонирхолтой мэдээллийг эмэгтэйчүүдэд өгсөн.

0 сэтгэгдэл