|

Номын баярыг “Ном бол таны гарт барих мөрөөдөл” уриатай тэмдэглэв

 

 

Номын баярыг “Ном бол таны гарт барих мөрөөдөл” уриатай тэмдэглэв

 

Архангай аймгийн Нийтийн номын сангаас аймгийн ЗДТГ, БСУГ, БОАЖГ ГБХЗХГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран"Номын баяр-2018” арга хэмжээг энэ сарын 15-нд "Ном бол таны гарт барих мөрөөдөл” уриан дор зохион байгууллаа.

Зорилго ньМонголУлсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 24-ний"Номын баяр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, орон нутагт ном унших хөдөлгөөн өрнүүлэх, зохиолч уншигчдын уулзалт ярицлага зохион байгуулах, номын өв санг баяжуулах, хүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг хөхиүлэн дэмжихмөн байгаль орчноо хайрлан хамгаалах өв уламжлалыг сэргээх, сурталчлан таниулах, эх оронч үзэл санааг төлөвшүүлэхэд оршиж буй.

Номын баяраар зохиолч уншигчдын уулзалт, номын санчдын сургалт, уншсан номоо ярилцъя, автобустай уншлага, гэр бүлийн уншлага- нэг сарын аян зэрэгорон нутагт ном унших хөдөлгөөнийг нэмэгдүүлэххүүхэд залуучуудын ном унших хүсэл сонирхлыг дэмжихажлыг зохион байгуулсан.

Мөн сургууль, цэцэрлэгүүдийн багш, эцэг эхчүүдий дунд "Маск парад” –аар үлгэрийн баатруудыг амилуулж, "Үнсгэлжин”, "”Цасан цагаан ба долоон одой”, "Болдоггүй бор өвгөн” үлгэрийг хүүхдүүддээ тоглож,МЗЭ-ийн гишүүн, зохиолч С.Батжаргал, Хүүхдийн урлан бүтээх төвийн уран сийлбэрийн багш Б.Батцоожнар номтой хэрхэн нөхөрлөх, номоос юуг олж мэддэг, ямар ач холбогдолтой талаар сонирхолтой лекц уншлаа.

Архангай аймгийн тухайд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Номын баярыг анх 2012 онд "Олуулаа уншъя” уриан дор зохион байгуулж байсан бол түүнээс хойш жил тутам уриагаа өөрчилж "Гэр бүлээрээ уншъя” хэмээн цар хүрээгээ нэмж, өргөтгөж байгаа аж.


2 сэтгэгдэл