|

Хот тохижилтын газарт хог ачиж тээвэрлэх машин шийдэж өгнө

Хот тохижилтын газарт хог ачиж тээвэрлэх машин шийдэж өгнө

Аймгийн шуурхай зөвлөгөөн9 дүгээр сарын 25-нд болж51 удирдах ажилтан оролцохоос аймгийн ЗДТГ-ын нэгжийн дарга 4, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын агентлагийн дарга 14, төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын дарга 9, нийт 27 удирдах ажилтан оролцож, ирц 52.9 хувьтай байв.Шуурхай зөвлөгөөнөөр Эрдэнэбулган сумын"Хот тохижилт”ААТҮГ-т 2020 оны аймгийн ОНХС-гаас хог ачиж тээвэрлэх нэг машин шийдвэрлэж өгөхөөр боллоо.

Засаг даргаас цаг үеийн шинжтэй 6 үүрэг даалгавар болон өмнөх шуурхай зөвлөгөөнүүдийн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах, биелэлтийн явц, үр дүнгийн талаар тайлан мэдээг хугацаанд нь ирүүлж байх, анхаарч ажиллах талаар сум, байгууллагуудад үүрэг, чиглэл өглөө.

Мөн үүрэг даалгаврын биелэлт ирүүлэхгүй байгаа, зөвлөгөөнд оролцохгүй байгаа удирдах ажилтнуудад зөвлөгөөний тэмдэглэлээр сануулга өгсөнюм.


33 сэтгэгдэл