|

Архангай аймгийн Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнөөр зөвлөмж гарлаа

Архангай аймгийн Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнөөр зөвлөмж гарлаа

Зөвлөгөөнд төрийн бүх байгууллагын дарга, захирал, эрхлэгч болон байгууллага доторх хэлтэс, албаны удирдлагуудын нийт 280 гаруй хүнийг хамруулсан юм. Зөвлөгөөн асуулт хариултаар үргэлжилж төрийн албан хаагчдын мэргэшлийн сургалтын давтамж, төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарын сонгон шалгаруулалтад доголдол байгааг, аймгийн хэмжээнд төрийн албаны ажлыг хэрхэн сайжруулж, үнэлгээ дүгнэлтийг хэрхэн өсгөх, цалингийн шатлал, томилолтын зардлыг өсгөж болох эсэх, ТАХ-ын үнэлэмжийг нэмэгдүүлэх, мөн барьцаагүй зээл авч болдог гадны сайн туршлагуудыг нэвтрүүлж болох эсэх зэрэг олон асуулт, саналыг гаргаж байлаа.

 

Ирэх 2019 оноос МУЗГ, Яам, Тамгын газраас хугацаа давхардсан юмуу ойролцоо болох сургалт зөвлөгөөнүүдийг нэгтгэж, орон нутгийнханд нэгдсэн журмаар олон дахин дуудахгүй байхаар зохицуулах ажлыг хийж байгаа аж. Мөн Үндсэн хуулийн шинэчлэлээр багийн ИНХ-ын дарга, Засаг дарга нарыг сонгох, дээд боловсролтой байх талын асуудлууд шийдэгдэнэ хэмээн аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хариулав.

Архангай аймгийн хэмжээнд нийт 159 төрийн байгууллагад таван мянга гаруй, үүнээс төрийн үйлчилгээний буюу боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагад дөрвөн мянга гаруй албан хаагч, төрийн захиргааны болон төрийн тусгай албанд үлдсэн албан хаагчид ажиллаж байна. Аймгийн Засаг даргын зүгээс энэ удаагийн зөвлөгөөний мэдээллүүдийг сум, агентлаг, байгууллагууд бүх ажилчиддаа хүргэж, нэгдсэн нэг ойлголттой болгох үүргийг бүх удирдлагуудад өгч, зөвлөмжөө мөрдөж ажиллахыг уриалсан юм. Тус зөвлөгөөнийг ирэх жилээс оны эцэст ажлаа дүгнэж хийж байхаар болов.

0 сэтгэгдэл