|

Аймгийн хэмжээнд нийт 23436 ширхэг мод, бут сөөг тарьжээ

Аймгийн хэмжээнд нийт 23436 ширхэг мод, бут сөөг тарьжээ

Аймгийн хэмжээнд 2019 оны хаврын "Мод тарих үндэсний аян”-ы хүрээнд нийт 23436 ширхэг мод, бут сөөгийг тарьжээ. Үүнээс 4682 ширхэг мод, 18754 ширхэг бут сөөгийг 151 аж ахуйн нэгж, байгууллагын 2371 иргэд оролцож 100 гаруй өрх эзэмшлийн хашаандаа 520 ширхэг жимс, жимсгэний мод, бутыг тарьсан байна. 

Энэ жилийн "Мод тарих үндэсний аян”-ыг аймгийн ЗДТГ-аас БОАЖГ, Сум дундын ойн анги, Цэцэрлэг хотын Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн газар, сумдын ЗДТГ-тай хамтран 5 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгууллаа. Мод тарих аян үргэлжлэх хугацаанд аймгийн БОАЖГ, Сум дундын ойн анги, ойн мэргэжлийн байгууллагууд шинэс, агч, голт бор, хайлаас, шар хуайс, чацаргана, үхрийн нүд зэрэг 10 гаруй нэр төрлийн мод, бут сөөгийг иргэд аж ахуйн нэгж, байгууллагад худалдаалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Цаг уурын нөхцөл байдалтай уялдуулан Цэцэрлэг хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгт хүрээлэн дэх 900 м2 талбайд цэцгийн мандал байгуулж, 2000 м2 талбайд зүлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэх юм.


1 сэтгэгдэл