|

Орхоны хөндийг сүйтгэсэн алтны компаниудын лицензийг цуцаллаа

Орхоны хөндийг сүйтгэсэн алтны компаниудын лицензийг цуцаллаа

 

Архангай аймгийн Цэнхэр суманд олборлолт явуулж байгаа алтны компаниуд байгаль дэлхийг ус, ургамалтай нь сүйтгэсэн. Алтны компаниуд нөхөн сэргээлт хийдэггүй, замбараагүй үйл ажиллагаа явуулж байгаагаас Монголын хамгийн урт Орхон голыг тэжээдэг есөн голын тав нь ширгэж, Орхоны хөндий хүн мал амьдрах аргагүй болсныг "Зууны мэдээ” сонин газар дээрээс нь сурвалжилсан билээ. Бид "Өлтийн хөндийг өрөмдсөн алтны компаниуд Орхон голыг онилж байна” гурван удаагийн цуврал сурвалжлага бэлтгэн хүргэсэн.
 
Тэгвэл манай нийтлэлийн дараа Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан уул уурхайн компаниудыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсоогоод байсан бол өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн 13 компанийн лицензийг цуцлах шийдвэр гаргалаа.
 
Тэр дундаа байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүй,хууль зөрчдөг "Монгол газар” компани болон тус компанийн захирал Ц.Мянганбаярын эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм. Тодруулбал, Орхоны хөндийг сэндийчиж, ой модыг хядаж, гол горхины голдрилыг өөрчилснөөс ширгэж алга болгоход хүргэсэн " БМНС”, "Монгол газар”, "Голден хаммер”, "Алтай гоулд”, "Эм Жэй Эйч”, "Шиншие Монголиа”, "Улз” группийн лицензийг цуцаллаа. Эдгээр компанийн лицензийн талбайд хамаарч байсан Бодонтын амын 739 га, Гүүтийн амны 114 га, Харгуйтын амын 323 га, Шийртийн салааны 173 га, Өлзийт тээлийн 1652 га, Улаан чулуутын 144 га, Ястын голын 366 га, Ар чулуутын 141 га, Өлийн голын 1417 га, Гүүтийн амны адгийн 49 га газруудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
 
 
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

3 сэтгэгдэл

  1. Зочин:
    I have been paying attention to replica watches. After receiving the goods,fake rolex watches I was very surprised, the leather strap is comfortable, the watch is light weight, high quality and the price is good. If you are looking for a watch that suits your everyday wear,fake rolex datejust this replica watch is definitely the perfect outfit. I will buy again!
  2. Зочин:
    Copying fendi shoes is very nice and very temperate.replica fendi I really like this replica fendi shoe. The store service is very good, the quality of fendi shoes is very good,replica fendi woman bags and the price is very cost-effective, I think I am very cheap, good quality and cheap