Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын үүрэгт ажлаас Батжаргалын Батзоригийг чөлөөлөх тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр АН-ын гишүүд болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын зүгээс Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг хөндлөө.
Улмаар Засгийн газрын гишүүнтэй холбоотой асуудал яригдаж байхад Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд нь алга байна хэмээн шүүмжлэв.
Тодруулбал, Засгийн газрын тэргүүн нь алга, ЗГХЭГ-ын дарга нь ч алга гэлээ.
Улмаар Ерөнхий сайдыг чуулганы нэгдсэн хуралдаанд заавал оролцуулах асуудлыг хөндсөнөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх удахгүй чуулганы хуралд орж ирнэ хэмээн Шадар сайд Ө.Энхтүвшингээр дамжуулжээ.
14 сэтгэгдэл