|

БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

БАЙНГЫН ХОРОО: Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

 


Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргана.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай албан бичгийг УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.

Уг асуудлыг дэгийг тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэх учиртай тул өнгөрсөн баасан гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах гэсэн боловч ирц хүрээгүй тул ийнхүү өнөөдөр хүртэл хойшлуулаад байгаа юм.

Байнгын хороогоор хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргах сүүлийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно.

Дашрамд дурдахад тус байнгын хороонд харьяалагдах 19 гишүүнээс 7 нь Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зураад байна. Ингээд байнгын хорооны гишүүдийг танилцуулж байна.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН

  1. Н.Амарзаяа /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
  2. С.Бямбацогт /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
  3. Ж.Мөнхбат /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
  4. О.Содбилэг /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/ 
  5. Д.Хаянхярваа /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
  6.  М.Энхболд /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/ 
  7. Ж.Эрдэнэбат /Огцруулах бичигт гарын үсэг зурсан/
  8. О.Баасанхүү
  9. Ж.Батзандан
  10. Б.Жавхлан
  11. Г.Занданшатар
  12. Д.Лүндээжанцан
  13. Б.Наранхүү
  14. Л.Оюун-Эрдэнэ
  15. Д.Сумъяабазар
  16. Д.Тогтохсүрэн
  17. Н.Цэрэнбат
  18. Н.Энхболд
  19. Д.Эрдэнэбат                                                                                                                                                                                                                                                                                       Б.АНИР

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл