|

Өгийнуур суманд 105 мянган мод тарих төсөл хэрэгжиж эхлэв

Өгийнуур суманд 105 мянган мод тарих төсөл хэрэгжиж эхлэв

Цөлжилт, шар шороон шуургыг багасгах зорилгоор Өгийнуур сумын "Иргэдийн төгөл” ойжуулалтын талбайд Солонгосын Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгээс 75 мянган мод үржүүлэх, 30 мянган ширхэг чацаргана 3 жилийн хугацаатай тарьж ургуулах төсөл хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн хүрээнд 25 иргэнийг ажлын байраар хангаад байна.

СолонгосУлсын рареrless буюу е-баримтын цаасны хэрэглээг багасгах, хэмнэлтийн үр дүнгээс гарсан төсвөөс нийт 400 сая воны хөрөнгөөр төслийг санхүүжүүлжээ.

 

Төслийн нээлтийг 5-р сарын 22-нд хийж, санамж бичигт Өгийнуур сумын Засаг даргаБ.Базаррагчаа, "Ногоон Ази сүлжээ" ТББ-ын төлөөлөгчийн газрын дарга, Хүрээлэн буй орчны үйлдвэрлэл технологийн хүрээлэнгийн дарга нар гарын үсэгзурж гэрээ байгууллаа.

 

3 сэтгэгдэл