Архангай /МОНЦАМЭ/. Хот суурингаас хөдөөд шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй өрхийг цалин хөлстэй ажилд зуучилж, тогтвортой ажлын байр, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор "Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл” Архангай аймагт хэрэгжиж байна.
Уг төслийн хүрээнд Батцэнгэл суманд 17 гэрээт малчин өрх, Эрдэнэмандал суманд хоёр гэрээт малчин өрх, Тариат суманд зургаан гэрээт малчин өрх нийт 25 өрхийг сумын 25 малчин ажил олгогчтой гэрээ байгуулан гэрээт малчнаар зуучлан ажлын байраар хангалаа.
Харин Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд залуу малчдыг малжуулах арга хэмжээнд Өгийнуур сумын хоёр өрх, Хашаат сумын дөрвөн өрхийг малжуулж 27,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Б.Гэрэлт-Од
1 сэтгэгдэл