|

Оны эхний 4 сарын байдлаар 38.8 мянган хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ

Оны эхний 4 сарын байдлаар 38.8 мянган хүнд урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ


Архангай аймгийн эмнэлгийн байгууллагуудоны эхний 4 сарын байдлаар519 ор, амбулаторийн 99 их эмчтэйгээр хүн амд үйлчилж,давхардсан тоогоор 109.0 мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 38.8 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийж,7.3 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.

Вакцинжуулалтад 0-2 насны нийт хүүхдийн 98.8 хувийг хамруулсан байна. Үүний дотор Жаргалант, Цэцэрлэг, Хайрхан, Цэнхэр сум 100.0 хувь хамруулжээ.

Оны эхний 4 сард 546 эхээс 547 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1 хувиар буюу 55 хүүхдээр бага байна.

 

Мөн181 нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тохиолдлоор их байна. Мянган хүнд ноогдох төрөлт 5.7, нас баралт 1.9 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 3.8 промил байна. Төрөхийн улмаас нэг эхийн эндэж, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 3, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 6 гарч мянган амьд төрөлтөд 11 ногдож байна.


6 сэтгэгдэл