УИХ-ын гишүүн Д.Гантулгын орон нутаг дахь ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрээр "Залуу малчдыг дэмжих аян” төсөл санаачлан хэрэгжүүлж УИХ-ын чуулган завсрласан энэ өдрүүдэд хөдөө орон нутагт ажиллаж байна. Уг аяны хоёрдох хэсэг Архангай аймгаас өнөөдөр эхэллээ. Аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан тэргүүтэй холбогдох албаныхантай ажлын уулзалт хийснээр ажлын айлчлал эхэлсэн. Аймгийн төрийн албан хаагчид болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчид мөн МУБИС-ийн Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутан залуусд тодорхой сэввүүдээр лекц уншиж, сургуулиудын үйл ажиллагаа, орчин нөхцөлтэй танилцаж, санал бодлоо солилцлоо.
Төрийн албан хаагчдад уншсан лекцийн зорилго нь Монгол улсын төрийн албаны чадамж, залгамж халаа, тогтвортой байдлыг хангаж ажиллахад чиглэгдсэн бол сурагчидад мэргэжлжээ зөв сонгоход, оюутан залууст мэргэжилдээ эзэн байх тухайд тус тус чиглэгдсэн юм. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүүхэд, хүүхдийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой ажилладаг. Энэ үүднээс аймгийн Гэр бүл Залуучуудын Хөгжлийн газрын үйл ажиллагаатай танилцсан. Хүүхдийн оролцоог бүх шатанд дэмжсэн сайн санал санаачлагыг дэмжин ажиллах, дэлхий нийтийн хүүхдийн төлөө авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг Монголын хөрсөнд буулгаж, ажил хэрг бологох тухай санал зөвлөмж хэллээ.
Мөн тэрээр Монголын морин спорт, залуу уяачдын холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд тус холбооны салбар зөвлөлийг Архангай аймагт байгуулж, даргаар нь залуу уяач С.Ганзоригийг томиллоо. "Залуу малчдаа дэмжих аян”-ны үндсэн зорилго нь залуу малчдаа дэмжихэд чиглэгдэж байгаа. Энэ үүднээсээ Архангай аймгийн Цахир сумын малчин Сэнгээнгийн Гэрэлт-Одод тавин эм төлөг хандивалжээ. Энэхүү хандивийн санхүүжилтийг "Залуу малчдаа дэмжих аян”-ыг "Монгол минь” тоглолтоороо дэмжин хамтран ажиллаж буй Увертюра хамтлагийн тоглолтын орлогоос бүрдүүлж байгаа юм байна. УИХ-ын хамгийн залуу гишүүн хэмээн тодотгогддог Д.Гантулга гишүүний Архангай аймагт хийсэн ажлын хүрээн дэх таван төрлийн уулзалт ярилцлагад нийтдээ есөн зуу гаруй ирэгд оролцлоо. Ийнхүү Архангай аймагт хийсэн айлчлал үр дүнтнй өндөрлөж УИХ-ын гишүүн Д.Гантулга Өвөрхангай аймгийн нутгийн зүг хөлгийн жолоогоо залсан байна.
1 сэтгэгдэл